CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

БНХАУ, АНУ-ын харилцааны шинэ үе

11-06-2017 11:19

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 8-ны өдрөөс 10-ны өдрийг хүртэл БНХАУ-д төрийн айлчлал хийх гэж байна. Энэ нь Дональд Трамп  АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш анх удаагаа БНХАУ-д айлчилж буй үйл явдал юм. Мөн ХКН-ын 19-р их хурал өндөрлөсөний дараахан Хятад улсын хүлээн авч буй анхны төрийн тэргүүний айлчлал билээ. Хоёр улсын ард иргэд ийнхүү хоёр том гүрний удирдагчдын уулзалтыг анхааралтай ажиглаж, БНХАУ болон АНУ-ын харилцааны шинэ шат, шинэ ирээдүйг хүлээж байна.

АНУ-ын шинэ засгийн газар, Трампын засаг захиргаа ажиллаж эхэлсэнээс хойш БНХАУ, АНУ-ын харилцаа маш ахицтай урагшилж байгаа билээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нар энэ онд хоёр удаа биечлэн уулзсан нь тун амжилттай болсон. Мөн үүний зэрэгцээ харилцан утсаар ярилцаж, цахилгаан илгээх зэрэг бүхий л арга хэлбэрээр амжилтай харилцаж, харилцан ойлголцож байсан юм. Ингэсэнээр БНХАУ, АНУ дээд зэрэглэлийн хэлэлцээрийн хэмжээнд дөрвөн чухал хамтын танилттай болж, БНХАУ, АНУ харилцааны хөгжилд шинэ суурь тавьжээ.

45 жилийн тэртээ БНХАУ, АНУ-ын удирдагчид “Номхон далай алгасан гар барьж” стратегийн хүрээнд дэхь хамтын ажиллагаагаа эхлүүлж байсан аж. Өнөөдөр БНХАУ, АНУ харилцаа улам бүр тэлж, хоёр орон худалдааны хамгийн том түнш болсон. БНХАУ, АНУ-ын харилцаа ээдрээ бартаатай түүхэн он цагийг туулсан ч “Хамтын ажиллагааг ” голлох байранд тавьж  чадсанаар улам хөгжиж ирсэн юм .

Дэлхийн эдийн засгийн хамгийн том хоёр гүрний хувьд БНХАУ, АНУ зөрчил маргаанаас илүүтэйгээр хамтран ажиллаж ялалтанд хүрэх боломж  илүү давамгай юм. Тийм ч учраас хамтын ажиллагаагаа улам өргөтгөн, талуудын ашиг сонирхолыг хүндэтгэн хамтран ажиллах нь ирээдүйд хийх цорын ганц зөв сонголт юм .

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100