CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Уламжлалт ойлголтыг үгүйсгэсэн олдвор олжээ

11-06-2017 15:04

Удаан хугааны туршид эрдэмтэд хүн төрөлхтөн агуйд амьдардаг байхдаа зөвхөн ан хийж, эсвэл бага сага газар тариалан эрхэлдэг гэж үздэг байсан. Тэгвэл Хятадын нийгмийн шинжлэх ухааны хүрээлэн, Фүжян мужийн музей болон Минши шяны музейн археологийн багийнхан Фүжян мужийн Санмин хотын Өмнөд уулнаас эдгээр үзлийг үгүйсгэсэн иж бүрэн археологийн шинэ олдвор олжээ.

Багийнхан энэ талаараа өнгөрсөн бямба гаригт буюу арваннэгдүгээр сарын 4-нд мэдэгдсэн байна. Тус эртний хүмүүс амьдарч байсан агуйгаас (5300-4300 жилийн өмнөх гэж тогтоосон) шинэ чулуун зэвсгийн үеийн 10000 ширхэг нүүрсжсэн будаа илрүүлжээ. Эндээс эртний хүмүүс харьцангуй хөгжингүй аргаар газар тариалан эрхэлж байсан гэдгийг харж болох гэнэ. 

 Археологийн малтлагыг 2012 оноос албан ёсоор эхлүүлсэн бөгөөд энэ хугацаанд их хэмжээний нүүрсжсэн будаанаас гадна найман булш, хоёр том усан сан, үнсний 10 нүх, 100 орчим баганан агуй болон ваар, чулуу, ясаар хийсэн багаж зэвсэг 1000 гаруйг олж, эрдэм шинжилгээний чухал үр дүнд хүрчээ. 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100