CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Түргэн илгээмж 1.5 тэрбум ширхэгт хүрч, өмнөх үеийнхээс 35 хувиар өсөх боломжтой

11-06-2017 11:44

 Хятадын Үндэсний шуудангийн удирдах газар энэ оны 11-р сарын 11—16-ны өдрүүдийн хооронд түргэн илгээмжийн хэмжээ 1.5 тэрбум ширхэгт хүрч, өнгөрөгч оны мөн үеийнхтэй харьцуулбал 35 хувиар өсч болзошгүй хэмээн төсөөлж байна.

 2017 онд түргэн илгээмжийн ид ачаалал, ажлын үеэрх үйлчилгээг баталгаажуулж, зохицуулалт хийх теле хурал энэ сарын 1-ний өдөр хуралдсан юм. Тус хурлаар ирэх хос гаригийн өдрүүдэд буухай илгээмжийн үйлчилгээний ажлын бүх сүлжээг шуурхай байлгаж, гол чухал зангилаа газарт агуулах сав хангалттай бэлдэх хийгээд аюулгүй, тогтвортой байдлыг хангах зорилт тавьсан байна. Энэ бол “Чанар чансаат 2017 оны 11-р сарын 11—16-ны өдөр”-ийн гол зорилт юм.

 Урьдчилсан төсөөллөөр, ирэх 11-нээс 16-ны өдрүүдэд шуудангаар дамжих түргэн илгээмжийн хэмжээ 1.5 тэрбум ширхэгийг давж, өнгөрөгч оны мөн үеийнхээс 35% өсөх болно. Хамгийн ихдээ өдөрт 340 сая ширхэгт хүрч, энгийн өдрийн нийт хэмжээнээс 3 дахин өснө. Харин өдөрт дунджаар 250 сая ширхэгт хүрч, энгийн өдрөөс 2.2 дахин өсөх магдалалтай байна.

 Ирэх 11—нээс 16-ны өдрийн хооронд бүх Хятадын шуудангийн ажиллах талбай 30 сая квадрат м-т хүрэх бол тусгай замаар тээвэрлэх ачааны машины тоо 90 мянгад хүрнэ. Мөн энэ салбарт ажиллаж байгаа болон түр ажиллагсадын тоо 3 саяд хүрэх юм байна. Агаараар жолоочгүй онгоц болон илгээмж ялгах роботыг ч мөн ихээр ажиллуулах гэнэ.

 11-р сарын 11—нээс 16-ны өдрүүд нь түргэн илгээмж, буухай шуудангийн нэг жилийн томоохон шалгалт гэж хэлж болно. Бүх Хятадын 30 мянга шахам түргэн илгээмжийн терминалын олон нийтийн үйлчилгээний өртөө цэг, 200 мянга шахам ухаалаг түргэн илгээмжийн хайрцаг, тэрчлэн доод урсгалын бүтээгдэхүүний аж ахуйн нэгжийн илгээх хүчин чадал нь ажлын ид ачаалалын хугацаанд түргэн илгээмжийн үйлчилгээнд тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж, түргэн илгээмжйн аж ахуйн нэгжүүдийн ажлын оргил үеийн үйлчилгээний дарамтыг зохих хэмжээгээр багасгах юм байна.

                                                                 Хариуцлагатай редактор: Вэнь Тэн

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100