CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин ОХУ-ын ерөнхий сайд Медведевтэй уулзав

11-02-2017 11:27

 БНХАУ-ын дарга Ши Жиньпин Дио Итай зочид буудалд ОХУ-ын ерөнхий сайд Медведевийг хүлээн авч уулзлаа.
Ши Жиньпин дарга Медведевд ХКН-ын ХIХ хурлын дараахан айлчилж байгаад талархал илэрхийлээд ОХУ бол Хятадын хамгийн том хөрш, иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түнш юм. Хятад, Оросын харилцааг хөгжүүлэн гүнзгийрүүлхэд Хятад улсын харалт, шийдвэр  өөрчлөгдөшгүй юм. БНХАУ-ын тал ОХУ -тай олон салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэн, олон улсын үйл хэрэг дэх зохицуулалтаа ахиулж, хүн төрөлхтний хувь заяаны сайн сайхны төлөө хичээн зүтгэхийг Хятадын тал хүсэж байна. Хятад, ОХУ-ын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа шинэ боломжуудыг ашиглан, шинэ  байдлыг бий болгож, шинэ амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна гэж цохон тэмдэглэжээ. Ши Жиньпин дарга: БНХАУ, ОХУ ерөнхий сайдын тогтмол уулзалтаар эрчим хүч, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, сансар судлал зэрэг салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ. Мөн талуудын хооронд шинжлэх ухаан, технологийн шинэчлэл, биг дата, барааны бүтээгдэхүүний сулжээ, оюунлаг хот зэрэг дижитал эдийн засаг хүрээнд шинэ хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ. “Нэг бүс нэг зам”- ын байгуулалтыг сайтар хийж, Евро-Ази эдийн засгийг холбож далай дагуу олон улсын тээврийн коридор зэрэг төслийг хэрэгжүүлнэ. Арктикийн сувгийг хамтдаа нээн хөгжүүлөн, ашиглаж “Мөсөн торгон зам”-ыг эхлүүлнэ. БНХАУ, ОХУ боловсрол, аялал жуулчлал, хэвлэл мэдээлэл зэрэг хүмүүнлэг харилцагаа улам хөгжүүлнэ гэж онцлов .
ОХУ-ын ерөнхий сайд Медведев ерөнхийлөгч Путины мэндчилгээг дамжуулж, ХКН-ын ХIХ хурал амжилттай хуралдсанд мөн Ши Жиньпин дарга ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгогдсонд баяр хүргэлээ. Тэрээр мөн “ХКН-ын ХIХ хурал Хятадын ирээдүйн хөгжлийн замыг тодорхойлсон нь Хятад улс төдийгүй дэлхий нийтэд ч ач холбогдолтой юм” гэжээ.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100