CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Бээжинд шинэ орон сууцны борлуулалт буурч байна

11-01-2017 17:43

 Бээжингийн орон сууцны борлуулалт буурч байна. Энэ оны эхний 10 сарын байдлаар хотын хэмжээнд 20 мянган байр худалдаалагджээ.
Жүн-Юань судалгааны төвийн дурьдсан тоо баримтаас харахад, энэ оны эхний 10 сард, Бээжингийн хэмжээнд 20550 шинэ орон сууц борлогдсон бөгөөд шинэ орон сууц сүүлийн 10 жилийн хугацаанд дахь хамгийн доод хэмжээнд хүрч, адил үетэй харьцуулхад 50.6%-д хүрсэн байна.
Жүн-Юань судалгааны төв ахлах шинжээч Жан Давэй: Өнгөрсөн нэг жил, Бээжингийн байрны зах зээлийн зохицуулалтын бодлого боловсруулж нийтэлсэн давтамж бүх Хятад болон Бээжингийн түүхийн рекордыг давж, нэг жилд 30 гаруй удаагийн зохицуулалтын арга хэмжээ авсан байна. Ингэж 6 сар гаруй үргэлжилсэн зохицуулалтаар дамжиж, борлуулалт тогтворгүй болсон улмаар цаашид орон сууцны борлуулалт доогуур хэмжээнд байх болно” хэмээжээ.

Энэ талаар барилгын салбарыхан Үнэт цаасны өдрийн сонины сурвалжлагчид хэлэхдээ: Энэ жил Бээжингийн шинэ байрны борлуулалтын хэмжээ огцом буурсан нь дээд зэрэглэлийн төсөл зах зээлд орохыг хязгаарлаж, урьдчилан худалдах гэрчилгээ олгохыг түр хугацаагаар удаашруулсантай холбоотой гэсэн байна .

Нахао байгууллагын тоо баримтаас харахад, 2017 оны 11-р сард, Бээжингийн орон сууцны зах зээлд ойролцоогоор 11 төсөл хөтөлбөр буюу 3 шинэ хороолол болон 8 төслийн сүүлчийн ээлж барилгууд ашиглалтад орох юм байна.
Нахаогын зах зээлийн ерөнхий менежер Гө И мэдэгдэхдээ “Алт ес, мөнгө арав” гэсэн Бээжингийн орон сууцын зах зээлд борлуулалт багассан ялангуяа энэ 10-р сард хоёрхон төсөлд урьдчилан худалдах зөвшөөрөл олгосон. ХКН-ын XIX их хурлын онцгой цаг үеэс шалтгаалан 10-р сард гэрчилгээ олгох ажлын явц саарсан_ Тиймээс энэ сард зах зээлд оруулахаар төлөвлөж байсан зарим төслийг 11-р сард оруулхаар болсон гэжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100