CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Оюутнууд бүтээсэн роботоороо өрсөлдлөө

11-01-2017 18:04

 Оюутнуудын дундах роботын тэмцээн аравдугаар сарын 29-нд Хятадын Тянжин хотод болжээ. Тав дахь удаагаа болж буй энэ тэмцээнд оролцогчид газар дээр нь роботоо бэлдэн өрсөлдсөн байна. Энэ удаагийн тэмцээнд Тянжиний их сургууль, Тянжиний багшийн их сургууль, Тянжиний аж үйлдвэрийн их сургууль зэрэг тус хотын 16 их, дээд сургуулийн 286 баг оролцсон аж. Түүнчлэн Хятадын умард таван муж (хот, өөртөө засах бүс)-ийн их сургуулийн оюутнууд мөн бүтээсэн роботоороо өрсөлджээ.

 Энэ үеэр роботын шинэлэг санаа, дизайны тэмцээн, роботын бүжгийн тэмцээн, үшүгийн тэмцээн, спортын тэмцээн, усан доорх тулалдаан зэрэг нийт долоон төрлийн тэмцээнд роботууд хүчээ, оюутнууд мэдлэгээ сорьсон гэнэ.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100