CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин Циньхуа их сургуулийн зөвлөх мэргэжилтнүүдтэй уулзав

10-31-2017 11:51

 БНХАУ-ын дарга Ши Жиньпин Циньхуа их сургуульд ажиллаж буй гадаад дотоодын эдийн засгийн зөвлөх мэргэжилтнүүдийг Ардын их хурлын ордонд энэ сарын 30-ны өдөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр тэд саяхан хуралдсан ХКН-ын 19-р хурал болон Хятадын ирээдэй, хөгжлийн талаар  сонирхолтой яриа өрнүүлсэн байна. Сүүлийн жилүүдэд Хятадын хөгжилд гадаадын зөвлөх мэргэжилтнүүд маш их анхаарал хандуулж буй бөгөөд саяхан хуралдсан ХКН-ын 19-р их хурлаас тогтоосон төрийн бодлого Хятад улсыг гэгээн саруул ирээдүй рүү хөтөлнө гэдэгт тэд итгэл дүүрэн байна.
Циньхуа их сургуулийн эдийн засгийн сургуулийн зөвлөх мэргэжилтэн нь дэлхийн хэмжээний том компаниудыг удирддаг мэргэжлийн эдийн засагчдаар үл барам Нобелийн шагнал хүртсэн хүмүүс байдаг аж.
Уулзалтын үеэр Циньхуа их сургуулийн эдийн засгийн сургуулийн
зөвлөх мэргэжилтнүүдийн ахлагч, “Breyer Capital”-ийн
гүйцэтгэх захирал Breyer: “ХКН-ын 19-р хурлын тайланд Хятадын
 боловсрол, эрүүл мэнд, аж үйлдвэрийн салбарыг шинэ технологи,
шинэ нээлтэд тулгуурлан хөгжүүлэх нь маш чухал гэж тодорхойлсон.
Мөн дэлхийн тэргүүлэх технологийн хүрээнд бүтээлч шинэ нээлтийг  зорилго болгож ажиллана хэмээсэн. Энэ нь Хятад болон дэлхийн
бусад улс орны хөгжилд нэн ашигтай” гэлээ.
Уулзалтын үеэр Циньхуа их сургуулийн эдийн засгийн коллежийн
бусад зөвлөх мэргэжилтнүүд өөр өөрийн зүгээс Хятад улсын ололт
амжилт, ирээдүйн хөгжлийн талаар ярилцсан байна.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100