CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Түвд, Сычуаныг холбосон анхны гүүр 2018 онд ашиглалтад орно

10-31-2017 16:22

Түвд, Сычуаныг холбосон анхны гүүр баригдаад эхэлжээ. “Якан” өндөр хурдны авто замын тэргүүлэх удирдлагын инженерчлэлийн хүрээнд Сычуан мужийн Лүдин шяний Дадү голын дээгүүр хөндлөн гарсан Шинкан гүүрийн барилгын ажил өдгөө ид үргэлжилж байна. Шинкан гүүр нь далайн түвшнээс маш өндөрт баригдах бөгөөд газар хөдлөлтөнд тэсвэртэй байх гэнэ. Түүнчлэн томоохон хэмжээний дамнасан цуваа бүхий ган дам нуруун дүүжин гүүр юм.  Иймээс гүүрийг барих явцад бэрхшээл их тулгарч байгаа аж.

Гүүрний нийт урт 1411 метр бөгөөд гол гүүр нь 1100 метр юм байна. Урьдчилсан байдлаар 2018 онд гүүрийг холбож дуусгахаар төлөвлөжээ.

Дашрамд сонирхуулахад, “Якан” нь Хятадын өндөр хурдны авто замын үндэсний сүлжээний төлөвлөлт аж.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100