CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Робот цагдаа хууль сахиулж эхэллээ

10-27-2017 16:18

Жолооч нар Бээжингийн нисэх онгоцны буудлын хурдны замын нэгдүгээр эгнээнд машинаа зогсоох нь олонтаа тохиолддог аж. Энэ хууль зөрчсөн үйлдэл нь автомашины хөдөлгөөнд нөлөөлөөд зогсохгүй зам тээврийн осол гарахад хүргэдэг. Тэгвэл Бээжингийн авто замын удирдлагын байгууллага нисэх онгоцны буудлын замын хашлаганд 24 цагийн турш эргүүл хийж, хууль сахиулах “Роботон цагдаа” суурилуулжээ. Хэрэв жолооч хууль зөрчин машинаа зогсоовол тэр “гүйн” ирж, машины зураг аван, бичлэг хийх аж. Үүний дараагаар авто замын удирдлагын байгууллагад мэдээлэл дамжуулж, холбогдох байгууллага жолоочид шийтгэл ногдуулах юм.

 Уг “цагдаа” нь автоматаар урагшаа явах, ухрах, зогсох гэх мэт үйлдлүүдийг таван км цагийн хурдтай хийх чадвартай. Түүнчлэн чемоданы хэмжээтэй, 20 кг орчим жинтэй бөгөөд хурдны замын гадна талын хашлагын тусламжтайгаар хөдөлдөг. Нэг хүн хялбархан зөөн суурилуулах боломжтой гэнэ. Нэг удаа цэнэглэхэд 5-8 цаг ажиллах аж. 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100