CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хилийн чанадад суралцагчид нутагтаа эргэн ирэх нь нэмэгджээ

10-26-2017 15:54

 Гадаадад суралцан төгсөгчид эх орондоо эргэж ирэх урсгал БНХАУ-д бий болжээ. “2017 оны улсдаа буцан ирэгсдийн ажлын байрны тайлан”-гаас харахад интернэтийн технологийн мэргэжилтнүүд нэн тэргүүнд ажилтай болж, боловсролын сургалт, цахим худалдаа, ахуй үйлчилгээ гэх мэт салбарт ажиллаж байна. Түүнчлэн тэдний нас залуужиж, бараг 70 хувь нь 30-аас доош насныхан бөгөөд сарын дундаж цалин нь 7306 юань гэнэ.

 2016 онд Хятадын хилийн чанад дахь мэргэжилтнүүд улсдаа буцаж ирэх нь 79.4 хувьд хүрч, энэ нь 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 48 хувиар нэмэгдсэн аж. Түүнчлэн 2017 онд гадаадад суралцаж төгссөн оюутнуудын 16.2 хувь нь эх орондоо ирж, интернэтийн бизнесийг хөгжүүлэх болсон нь гурван жилийн өмнөхтэй харьцуулахад 3.1 хувиар нэмэгджээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100