CCTV.com Монгол > Нийтлэл > Нийтлэл

Дэлхийн анхны лимбэ

10-25-2017 10:19

Эхийн эрхт ёсны үеийн нийтлэг онцлог бүхий соёл хэмээн дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөж алдаршсан түүх соёлын ховор чухал дурсгал болох 160 гаруй ясан лимбийг Хятадын археологичид Хэмүдүгийн тууриас олж илрүүлсэн юм. Энэ бол өнөөг хүртэл олдоод байгаа дэлхийн хамгийн эртний лимбэ юм. Тэдгээр лимбэний ихэнхийг ясаар хийсэн бөгөөд урт нь 6-10 см, диаметр нь 1 см орчим байдаг. Ихэнх лимбэн дээр 2 хөндлөн нүх гаргасан бөгөөд зарим нь 1, зарим нь 3 нүхтэй байдаг. Зарим лимбэний дотор нарийн ясаар хийсэн хэл шиг зүйл байдаг бөгөөд лимбийг үлээх үед түүнийг нааш цааш хөдөлгөвөл яруу тунгалаг дуу гардаг байна. 

 Хятадын баруун хойд нутгийн Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орны Тажик үндэстэнд өнөөг хүртэл уламжлагдсан “На-И” хэмээх лимбэ тэр ясан лимбэтэй их төстэй. “На-И” лимбийг бүргэдийн далавчны ясаар нэг тал нь бүдүүн, нөгөө тал нь нарийн хэлбэртэй хийх бөгөөд нарийн талд нь хөндлөн чиглэлтэй нүх гаргасан байдаг. Хэмүдүгийн тууриас олдсон эртний лимбэнүүд дунд үлээх нэг нүх, даруул зургаан нүхтэй нэг лимбэ байсан юм. Тэр лимбэ өнөөгийн лимбэтэй бараг адил байгаа нь судлаачдын сонирхлыг их татсан юм.

 Хэмүдүгийн тууриас ясан лимбэ олдсон явдал гадаад дотоодын судлаачдын анхаарлыг татаж, олон мэргэжилтэн түүнийг тусгайлан судалж байна. Хятадын Тяньжин хотын Лю Ши-Юегийн тэдгээр лимбэний тухай хийсэн судалгааны ажил нэлээд амжилтанд хүрсэн юм. Хятадад ясан лимбэ бий болсон цаг үе дэлхийн аль ч орноос 3000 жилээр эрт бөгөөд 7000 жилийн өмнө нэг үлээх нүхтэй, зургаан даруул нүхтэй, орчин үеийн хөндлөн лимбэний хэлбэртэй лимбэ хэрэглэж байсан нь ер бусын үйл хэрэг мөн хэмээн Лю Ши-Юе эрдэм шинжилгээний өгүүлэлдээ тэмдэглэсэн байдаг.

Хятадын Жэжян мужийн оршин суугч, Лүжөү хэмээх нэг залуу багш 4 кг-аас дээш жинтэй эр тахианы хөлийн ясыг цэвэрлэн өнгөлж, үлээх болон даруул нүх гарган, эртний лимбэний хэлбэр маягийг дуурайж хийжээ. Тэрээр 7000 жилийн өмнөх Хэмүдүгийн ард иргэдийн аж амьдралын сэдэвт “Хэмүдүгийн улбаа” хэмээх ясан лимбэний гоцлол хөгжим зохиосон байна.

                                                                                 Д.Гүнтөмөр

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100