CCTV.com Монгол > ХКН-ын 19-р их хурал МЭДЭЭ-2017 > ХКН-ын 19-р их хурал МЭДЭЭ-2017

Ши Жиньпиний шинэ цаг үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санааг ХКН-ын дүрэмд бичиж орууллаа

10-25-2017 10:22

 ХКН-ын   ХIХ их хурал 24-нд Бээжинд “ХКН-ын дүрмийн өөрчлөлт оруулсан төслийн” тухай   тогтоол баталж, Ши Жиньпиний шинэ цаг үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл   санааг намын дүрэмд бичин оруулж, уг үзэл санааг Маркс Лениний үзэл санаа, Мао   Зедүнгийн үзэл санаа, Де Шяопингийн онол, гурвыг төлөөлөх чухал үзэл санаа,   шинжлэх ухаанчаар хөгжих үзэл баримтлалтай хамт намын үйл ажиллагааны жолоодох   үзэл санаа болгохыг зөвшөөрлөө.

ХКН-ын   18-р их хурлаас нааш Ши Жиньпинээр гол болгосон ХКН цаг үеийн хөгжлийг дагаж,   онол практикийг уялдуулан, шинэ цаг үед ямар янзын Хятадын онцлогтой социализмыг   баримтлан хөгжүүлэх, хэрхэн хөгжүүлэх вэ гэдэгт хариулт өгч, Ши Жиньпиний шинэ   цаг үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санааг үүдэн бүтээсэн юм. Энэ үзэл   санаа бол Маркс Лениний үзэл санаа, Мао Зе дүнгийн үзэл санаа, Де Шяопингийн   онол, гурвыг төлөөлөх чухал үзэл санаа, шинжлэх ухаанчаар хөгжих үзэл   баримтлалын залгамж болон хөгжил мөн. Марксизмыг Хятадын онцлогт тохируулах   хамгийн шинэ үр бүтээл, Хятадын онцлогтой социализмын онолын системийн чухал   бүрэлдэхүүн хэсэг мөн. Нийт нам, бүх Хятадын ард түмний Хятадын үндэстнүүдийн   агуу их сэргэн мандалтыг биелүүлэх үйл ажиллагааны зүглүүр тул эрхбиш урт   хугацаагаар баримтлан хөгжүүлэх хэрэгтэй гэж үзлээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр