CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Эрүүл мэнд, боловсрол

Дэлхийн шилдэг их сургуулиуд бидэнд улам ойртсоор

10-25-2017 17:07

Жил бүр Монголын олон залуучууд мөрөөдлөө биелүүлж, зарим нь үл чаддаг. Та ямар мөрөөдөл юм бол оо гэж бодож байж магадгүй. Тиймээ энэ бол олон Монгол залуучуудын мөрөөдөл буюу дэлхийн шилдэг их сургуулиудад суралцах мөрөөдөл юм. Манай улсын хамгийн ойрын хөршийн их сургуулиудын чансаа жилээс жилд маш хурдацтайгаар дээшилж байна. Жил бүр дэлхийн шилдэг их сургуулиудын эрэмбийг гаргадаг www.timeshighereducation.com сайтын энэ жилийн тайланд Хятадын Бээжингийн Их Сургууль-27, Циньхуа Их Сургууль-30, Фудан-116, Хятадын Шинжлэх ухаан технологийн Их Сургууль-132, Нанжины Их Сургууль-169-т  эрэмблэгджээ. Саяхан л намайг их сургуулиа төгсөж байх үед Бээжингийн Их Сургууль, Циньхуа Их Сургуулиуд  Дэлхийн шилдэг 100 сургууль дотроо нилээд хойгуур жагсдаг байсан юм. Тэгвэл магадгүй таныг элсэн суралцах үед Бээжин, Чиньхуа гэлтгүй хятадын бусад олон их сургуулиуд дэлхийн топ 100 болон 200 их сургуульд багтчих биз. Хятадын их сургуулиудын чансаа ингэж хурдацтай өсөж байгаа нь засгийн газраас нь хэрэгжүүлдэг 985, 211 төслүүдтэй холбоотой юм. Энэ нь  хятадын засгийн газраас их сургуулиудаа чадавхижуулах зорилгоор гаргасан төсөл юм. 985 төсөл нь 1998 оноос хойш хэрэгжиж байгаа бөгөөд энэ нь Хятадын томоохон их сургуулиудын барилга байгууламж, орчин нөхцөл, зэргийг дэлхийн түвшинд хүргэх зорилготой төсөл юм.  Мөн шинээр судалгаа шинжилгээний төвүүдийг байгуулах, барилга байгууламжийг сайжруулах, олон улсын хурал зохион байгуулах, дэлхийн нэр хүндтэй багш нар, зочид, эрдэмтэн судлаачдыг татах, Хятадын багш нар гадаадад эрдэм шинжилгээ болон хуралд оролцоход нь тусалдаг. Харин 211 төсөл нь Хятадын шинжлэх ухаан, техникийн болон хүний нөөцийн тодорхой стандартыг хангасан сургуулиуд дээр хэрэгждэг бөгөөд гадаад болон дотоодын доктор болон магистр, баклавруудыг өндөр түвшинд сургах үүрэг хүлээдэг. Хэрэв та Хятадын томоохон их сургуульд суралцах гэж байгаа бол таны элсэх сургууль эдгээр төслүүдэд хамрагдсан эсэхийн нягтлах хэрэгтэй. Энэ нь Хятадын их сургуулиудын хувьд чухал үзүүлэлт болдог юм. Өнөөдөр ч гэсэн Монголын олон залуучууд Хятадын шилдэг их сургуулиудад суралцаж мэдлэг боловсрол эзэмшсээр байна. Та ч гэсэн яагаад Хятадын шилдэг их сургуулиудад суралцаж болохгүй гэж. Мөрөөдөл тань тун ойрохон байна. Ингээд жишээ болгоод зарим их сургуулиудыг цухас танилцуулъя   
                                                                  Циньхуа Их Сургууль
Циньхуа их сургууль нь БНХАУ-ын нийслэл Бээжинд 1911 онд байгуулагдсан. Хятадын шилдэг 9 их дээд сургуулийн нэг Циньхуа их сургууль нь “Дэлхийн шилдэг их дээд сургууль”-иудын жагсаалтанд эхний 30-д бичигддэг.  Нийтдээ 31,000 гаруй оюутантай, 7000 гаруй эрдэмтэн багш, албан хаагчидтай БНХАУ-ын томоохон их сургуулиудын нэг юм.
                                                     Бээжингийн Их Сургууль
Бээжингийн их сургууль нь 1898 онд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо байгуулагдсан. БНХАУ-н шилдэг 9 их сургуулийн нэг Бээжингийн их сургууль нь “Дэлхийн шилдэг их дээд сургууль”-ын жагсаалтанд 27-рт бичигддэг. Нийтдээ 31,000 гаруй оюутан сурагчидтай, 4200 гаруй багш ажилчидтай.

                                                                 Фуданы Их Сургууль
Фуданы Их Сургууль нь 1905 онд БНХАУ-ын Шанхай хотод үүсгэн байгуулагдсан бөгөөд БНХАУ-ын шилдэг 9 их сургуулийн нэгд тооцогддог. Фуданы Их сургууль нь 30,000 гаруй оюутнуудтай, 4200 гаруй багш ажилчидтай. Дэлхийн шилдэг Их сургуулиудын жагсаалтанд 116-д бичигдсэн байна.
                                          
                                                                Шанхайн зам тээврийн Их Сургууль
Шанхайн зам тээврийн Их Сургууль нь БНХАУ-ын Шанхайн хотод 1896 онд байгуулагдсан улсдаа эртний нэр хүндтэй сургуулиудын жагсаалтанд багтдаг. Нийтдээ 36000 гаруй оюутантайгаас олон улсын 1700 оюутантай, 3000 гаруй багш ажилчидтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Урлаг соёл, дизайн, инженерийн чиглэлээр дэлхийд шилдэг боловсон хүчнийг бэлтгэн гаргадаг. Дэлхийн Шилдэг их сургуулиудын жагсаалтанд 188-д бичигдсэн байна.
                                                
                                                                Наньжины Их Сургууль
Наньжины Их Сургууль нь БНХАУ-ын Нанжин хотод 1902 онд үүсгэн байгуулагдсан. БНХАУ-ын шилдэг 9 их сургуулийн нэгд багтдаг. Одоогийн байдлаар 26000 гаруй оюутан сурагчидтай, 2100 гаруй багш ажилчидтай. Наньжины их сургууль нь Дэлхийн шилдэг  их сургуулийн жагсаалтанд 169 эрэмблэгдсэн.
                                                               Бээжингийн Багшийн Их Сургууль
Бээжингийн Багшийн Их Сургууль нь 1902 онд БНХАУ-ын Бээжин хотноо үүсгэн байгуулагдсан. БНХАУ-ын эртний бөгөөд нэр хүндтэй их сургуулиудын нэг юм. Өнөөдөр 200 гаруй Монголын шилдэг залуучууд энэ сургуульд суралцаж байна.  Ойролцоогоор 20,000 гаруй оюутантай, 1600 гаруй багш ажилчидтай.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100