CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хайминийг хүлээн авч уулзлаа

10-24-2017 16:19

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 10-р сарын 23-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хайминыг хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: - Элчин сайдтай дахин уулзаж буйдаа баяртай байна. ХКН-ын XIX их хурал амжилттай нээгдсэнд баяр хүргэе гээд уулзалтыг нээж сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын иж бүрэн стратегийн туншлэлийн харилцаа гүнзгийрэн хөгжиж, хоёр улсын хөгжилд чухал хувь нэмэр оруулж байна. Хоёр талын хооронд өмнө нь ярилцаж тохиролцсон хамтын ажиллагааны асуудлыг шинэ Засгийн газар үргэлжүүлэн ажиллана. Манай Засгийн газрын бодлого хэвээр байх болно. Эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр мөн тогтвортой бодлого үргэлжилнэ.Манай хоёр орны соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа олон чиглэлээр улам идэвхтэй хөгжсөөр байна. Оюутан залуусын солилцоо өргөжиж байгаа нь иргэдийн харилцан ойлголцол найрамдлыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа гэсэн юм. Тэгвэл БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд Ерөнхий сайдаар томилогдсоноос хойших анхны уулзаж байгаа Элчин сайд болсондоо баяртай байна гэсэн юм. Монгол, Хятадын иж бүрэн стратегийн туншлэлийн харилцаа гүнзгийрэн хөгжиж байна. Монгол Улсын Засгийн газрын бодлого тогтвортой үргэлжилнэ гэдэгт итгэж байна. Таны өнөөдөр тавьсан экспортыг нэмэгдүүлэх тухай асуудлыг анхааралдаа авна гэлээ гэж хэллээ.


\Эх сурвалж:БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам\ 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100