CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хөдөө аж ахуйн технологийн шинэчлэлийг хэлэлцжээ

10-23-2017 14:40

 Хятадын коммунист намын XIX их хурлыг тохиолдуулан энэ сарын 21-нд тус хурлын мэдээллийн төвд “Хөдөө аж ахуйн технологийн шинэчлэл” сэдвээр хамтарсан ярилцлага зохион байгуулсан байна. Тус үйл ажиллагаанд Хятадын Хөдөө аж ахуйн яамны намын гишүүн, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны акедамийн захирал, Инженерийн акедамийн гишүүн Тан Хуа Жүн, Хятадын хөдөө аж ахуйн шинжлэх ухааны акедамийн Ургамал судлалын шинжлэх ухааны газрын судлаач, Улсын улаан буудайг шинэчлэх төвийн эрхлэгч Хэ Жон Хү, Хятадын хөдөө аж ахуйн шинжлэх ухааны акедамийн Хөдөө аж ахуйн орчин болон тогтвортой судалгааны газрын судлаач, Хөдөө аж ахуйн яамны уриншуулсан талбайн туршилтын лабораторийн эрхлэгч Вэй Лин Лин нар оролцсон. Мөн Хөдөө аж ахуйн яамны төлөвлөлт, зураг төслийн судалгааны хүрээлэнгийн Хөдөөгийн эрчим хүч, байгаль орчныг хамгаалах судалгааны газрын орлогч дарга Чэн Южүн, Жянши мужийн үр тариа тариалагч, Тариаланчдын мэргэжлийн хоршооны намын үүрийн нарийн бичгийн дарга Лин Жи Хэ нар оролцож, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100