CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

ХЯТАДЫН КОММУНИСТ НАМЫН XIX ИХ ХУРлыг Монголын сэтгүүлчид анхааралтай ажиглаж байна

10-20-2017 14:50

Энэ өдрүүдэд ХКН-ын 19-р их хурал үргэлжилж байгаа билээ. Хөрш орны хувьд Монгол улс нь энэ хурлаас гарах шийдвэр, бодлогыг анхааралтай харж байна. Тухайлбал, МОНЦАМЭ агентлагаас “Энэ удаагийн их хуралд ХКН-ын 89 сая гаруй гишүүнээс сонгогдсон, 2300 гаруй төлөөлөгч оролцож байна. Таван жил тутам зохион байгуулдаг хурлын үеэр Хятадын шийдвэр гаргах дээд байгууллага болох Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүдийг шинээр томилно” гэж мэдээлжээ. 

Мөн Монголын үндэсний олон нийтийн радио телевиз болон Еаgle телевизээр ХКН-ын 19-р хурлын үйл явцыг онцлон мэдээллээ. Тодруулбал, “Хурлын эхэнд Си Зиньпин ХКН-ын 18-р их хурлаар хэлэлцэн баталсан шийдвэрийн хэрэгжилтийн талаар тайлан танилцуулсан. Энэ таван жилд БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 54 их наяд юаниас 80 их наяд юань болтлоо өсч, 60 сая хүнийг ядуурлаас гаргасан байна. Цаашид ч гэсэн ажилгүйдлийн түвшинг бууруулах зорилгоор их, дээд сургуулийн ажлын байрыг нэмэгдүүлэх шаардлагатай. Тиймээс ажил олголттой холбоотой тодорхойгүй байдлыг арилгахыг зорьж байна. Ингэхийн тулд дундаж давхаргынхны орлогыг дэмжиж, 2050 он гэхэд Хятадуудын ихэнх хувийг энэ даваргын иргэд бүрдүүлдэг болно гэж БНХАУ-ын дарга Си Зиньпин онцоллоо” гэсэн байна. 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100