CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Хятадын утас Японы зах зээлд гарлаа

10-20-2017 13:39

Японы цахилгаан холбооны “NTT Docomo” компани энэ сарын 18-нд 2017-2018 оны өвөл, хаврын шинэ бүтээгдэхүүн болон шинэ үйлчилгээгээ танилцуулах өдөрлөг зохион байгууллаа. Энэ үеэр тус компани БНХАУ-ын харилцаа холбооны ZTE компанитай хамтран хос дэлгэцтэй, эвхэгддэг Axon M утас гаргаж буйгаа мэдэгдсэн юм. 

“NTT Docomo” компанийнхан нийт 13 утас, таблетын шинэ загвараа танилцуулсан бөгөөд ZTE компани хоёр бүтээгдэхүүн болох Axon M, хоёр дахь үеийн MONO-гоо олон нийтэд танилцуулжээ. 

Хос дэлгэцтэй, эвхэгддэг Axon M утас 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100