CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Царайгаа “уншуулан” хоол захиалах технологи нэвтрүүлжээ

10-20-2017 13:20

 Ханжоу хотын нэгэн дунд сургуулийн цайны газар технологийн шинэчлэл хийж, зөвхөн царайгаа “уншуулаад” л тэр даруй хоолоо захиалж, төлбөрөө төлдөг үйлчилгээ нэвтрүүлжээ. Тухайн сурагч цайны газрын хоол авдаг цонхонд суурилуулсан төхөөрөмжинд царайгаа таниулсны дараа дэлгэцэн дээр сурагчийн овог нэр, хоолны төрөл, дансны үлдэгдэл гэх мэт холбоотой мэдээллүүд гарна. Мэдээллүүд зөв бол зөвшөөрөх товчийг дарах үед хоолны газрын үйлчлэгч хэдийнэ захиалсан хоолыг нь авчирсан байх аж. Энэ бүхэнд ердөө наймхан секунд зарцуулах юм байна.

 Үүний зэрэгцээ сурагчдын өдөр тутмын хоол, шим тэжээл зэрэгт үндэслэсэн мэдээллийг долоо хоног бүр хүүхдүүдийн эцэг, эхэд  явуулах гэнэ. Түүнчлэн сургуулийнхан энэ царай танигчийнхаа хурд болон нарийвчлалыг сайжруулахаар бэлтгэж байгаа бөгөөд удахгүй ажилтнуудын ирц бүртгэхэд ашиглах юм байна.

  

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100