CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпиний тайлан ирээдүйн зүг чигийг зааж өгөв

10-20-2017 10:19

ХКН-ын XIX их хурал 18-наас эхлэн   Бээжинд хуралдаж байна. Ши Жиньпин ХКН-ын XVIII удаагийн Төв хорооны нэрийн   өмнөөс их хуралд "Чинээлэг нийгмийг бүх талаар байгуулж, шинэ цаг үеийн Хятадын   онцлогтой социализмын аугаа ялалт байгуулья" сэдвээр тайлан тавьсан байна.   Тайланг их хурлын төлөөлөгчид халуунаар хэлэлцэж, тайлан холын хараа, алсын   бодлоготой, бүх талын, стартегийн, нээлт хийсэн тайлан болсон бөгөөд ирээдүйн   зүг чигийг тодорхой зааж өглөө гэж санал нэгтэй үзэж байна.

Их хурлын   төлөөлөгч, Ниншягийн Хотон Үндэстэний Өөртөө Засах Орны намын хорооны нарийн   бичгийн дарга Ши Тайфэн: Тайлангийн хамгийн чухал зүйл бол шинэ цаг үеийн   Хятадын онцлогтой социалист үзэл санааг дэвшүүлсэн явдал бөгөөд нийт нам, бүх   Хятадын ард түмэнд Хятадын үндэстэнүүдийн аугаа их сэргэн мандалтыг биелүүлэхийн   төлөө тэмцэх луужин болсон байна гэжээ.

Их хурлын төлөөлөгч , Шаньши   мужийн Түнцуань хотын Ван И дүүргийн Хүнчи хорооллын намын үүрийн нарийн бичгийн   дарга Ли Чюлянь: Өнгөрсөн таван жил бол ард иргэд улс орны хөгжлийн үр шимийг   илүү хүртэж, аз жаргал нэмэгдсэн таван жил юм. Тайланг сонсоод хорооллынхоо   ажлыг улам сайн хийж, иргэдэд сайтар үйлчлэх улам зориг орлоо гэжээ.
Их   хурлын төлөөлөгч, Ниншягийн Хотон Үндэстэний Өөртөө Засах Орны Ү Жүн хотын намын   хорооны нарийн бичгийн дарга Шэнь Зүөчуань: Ү Жүн хот бол ядуу бүс, 2012-2016 он   хүртэл нийт 95 мянган хүн амыг ядуурлаас ангижруулсан. Бид ядуурлыг бууруулах   ажлаа улам сайн хийх болно гэжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100