CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин захидал илгээв

10-19-2017 09:57

Синьхуа агентлагийн мэдээ: Хятад улсын дарга Ши Жиньпин 11-ний өдөр  Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагаа, хөгжлийн дээд сургуулийн анхны магистр  төгссөн сурагчдад хариу захидал илгээжээ.

Тэрээр захидалдаа: Сайн байцгаана уу, та нарын илгээсэн захидлыг  авлаа, сурлагаа бүрэн амжилттай төгсгөж, Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагаа,  хөгжлийн дээд сургуулиас төгссөн  анхны сурагч болсон бөгөөд эрдэм сурч, ололт  амжилттай болсонд чинь маш баяртай байна.

Та нар захидалдаа, эрх тэгш, багтаамжтай, тогтвортой хөгжил бол хамт  олны хүсэл мөрөөдөл гэсэн юм. Энэ нь мөн Хятад улсаас Өмнөд Өмнөдийн дээд  сургуулийг байгуулсан зорилго юм. Өмнөд Өмнөдийн хамтын ажиллагаа бол хөгжиж буй  орнууд хамтран зүтгэж, өрсөлдөөн сорилтыг зохицуулах агуу их ажил үйлс юм. Хятад  улс энэ дээд сургуулийн индрийн үүргийг сайтар гүйцэтгэнэ.

Та нар үргэлжлэн хичээн суралцаж, сурсан мэдлэгээ бодитой хэрэгжүүлж,  өөрийн улс орныхоо тогтвортой хөгжлийн замыг хайн, улс орныхоо өөрчлөлт хөгжлийн  удирдагч болохыг хүсэж байна. Мөн өөрийн эх орон болон Хятад улс хоорондын  найрамдал, хамтын ажиллагааны шинэ хуудсыг сөхөж, дэлхийн Өмнөд Өмнөдийн хамтын  ажиллагааг дэмжин хэрэгжүүлэгч болохыг хүсэж байна гэжээ.

Өмнө Өмнөдийн хамтын ажиллагаа, хөгжлийн дээд сургуулийг 2016 оны 4-р  сард Бээжингийн их сургуульд албан ёсоор байгуулсан юм. 

                                                                                 Сарантуяа

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100