CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

ХКН-ын XIX их хурал эхлэв

10-18-2017 11:20

 10-р сарын 18 буюу өнөөдөр 9 цагт Бээжин хотноо ХКН-ын XIX их хурал эхлэв. Ши  Жиньпин XVIII сонгуулийн ХКН-ын төв хорооны өмнөөс тайлан тавьж, Хятадын  ирээдүйн хөгжлийн талаар ерөнхий байршуулалт хийв.


ХКН-ын 89 сая  гаруй гишүүдээс сонгогдсон XIX их хурлын 2000 гаруй төлөөлөгч Ши Жиньпин даргын  тавьсан тайлан, сахилга бат шалгах хорооны дэвшүүлсэн ажлын тайлан, "ХКН-ын  дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл"-ийн тухай хянан хэлэлцэж, ХКН-ын шинэ төв  хороо, сахилга бат шалгах хороог сонгоно.


ХКН бол БНХАУ-ын эрх  баригч нам, мөн дэлхийн хамгийн том улс төрийн нам юм. Тус намын төлөөлөгчдийн  их хурал 5 жилд нэг удаа чуулж, ХКН-ын төлөөлөгчдийн их хурал ба түүнээс  сонгосон намын төв хороо нь ХКН-ын удирдах дээд байгууллага  юм.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100