CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Худалдагчгүй дэлгүүр Хөх хотод нээгдлээ

10-18-2017 18:01

ӨМӨЗО-ны Хөх хотод 24 цагийн худалдагчгүй “Bingo Box” дэлгүүр хэрэглэгчдэд үйлчилж эхэллээ. Энэхүү сүлжээ дэлгүүр ухаалаг, бүрэн автоматчлагдсан бөгөөд хэрэглэгч дэлгүүрт орохын тулд хаалганы дэргэд буй хоёр хэмжээст бар кодыг гар утсаараа уншуулах юм байна. Ингэснээр таны талаархи бодит мэдээллийг автомат систем таньж, хэрхэн бараа авах зөвлөмж гар утсанд тань ирнэ. Улмаар дэлгүүр таны өмнө нээлттэй болох юм. Уг дэлгүүр тун тохилог бөгөөд өдөр тутмын хүнс болон хэрэглээний 500-800 төрлийн бүтээгдэхүүнтэй аж.
Энэхүү дэлгүүрээс хэрэглэгч хүссэн бараа бүтээгдэхүүнээ худалдаж авсаны дараа хэрхэн тооцоогоо хийх талаархи зөвлөмжөөс хүргэе. Сонгосон бараагаа юуны өмнө ухаалаг ялган, таних системд уншуулна. Үүний дараа дэлгэцэнд таны авсан бараа бүтээгдэхүүний үнийн дүн гарч ирнэ. Ингээд хэрэглэгч та хоёр хэмжээст кодыг гар утсаар уншуулж, тооцоогоо хийнэ. Мэдээж энэ дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн худалдан аваад тооцоо хийлгүйгээр гарах боломж үгүй гэдгийг эцэст нь сануулах нь зүйтэй биз. Учир нь хэрэглэгч та тооцоо хийлгүйгээр хаалганд дөхөхөд анхааруулах дохио өгнө. Мэдээж уг дэлгүүр бүрэн камержсан байдаг нь ч иймэрхүү зохисгүй явдал гарахаас бүрэн сэргийлсэн байдаг.
  Ойрын хугацаанд Хөх хотод худалдагчгүй “Bingo Box” дэлгүүрийн 30-50 салбарыг нээж, иргэдэд үйлчлэх юм байна.

                               Эх сурвалж : Монгол одон сайт                     

Хөрвүүлсэн:С.Бүрэнбаяр

  

  

  

  

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
www.nmtv.cn
Шинэ мэдээ
860010-1116160100