CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

"Хятад улс: Ши Жиньпиний эрин үе"-ийг өндрөөр үнэлэв

10-18-2017 15:07

2017 оны 10-р сард, Америкийн Discovery сувгийн бүтээсэн гурван ангит "Хятад улс: Ши Жиньпиний эрин үе" баримтат киног Австралид анх удаагаа нэвтрүүлэв. Ийнхүү олон улсын гол хэвлэл анх удаагаа Ши Жиньпин Ерөнхий нарийн бичгийн даргын засаглахуйн үзэл санааг бүх талаар, системтэй тайлбарласан анхны нэвтрүүлгээ цацсан бөгөөд үүнийг Австралийн үзэгчид маш их сонирхсон байна. Гурван ангит баримтад киног үзсэний дараа, сурвалжилга өгсөн үзэгчид сүүлийн таван жилийн турш Хятад улсын гаргасан амжилтын талаар гайхширч буйгаа илэрхийлж, Хятадын талаар улам сайн ойлгохыг хүссэн байна.

Нэвтрүүлэгийн баг бас Австралийн ерөнхий сайд асан Кевин Рудд нарын зэрэг Хятадын судлаач мэргэжилтнийг сурвалжилж, тэднээр дамжин Хятадын хөгжил өөрчлөлтийг өгүүлсэн байна. Энэ нь Австралийн үзэгчдэд улам гүн сэтгэгдэл төрүүлжээ. Австралийн Хятад судлаач нэрт эрдэмтэн, худалдааны хуулийн мэргэжилтэн Билл Вайте сурвалжлагчид хэлэхдээ: Өнгөрсөн таван жилд, Хятад улс олон улсын салбаруудад маш хүчтэй нөлөөлсөн юм. Ялангуяа цахим бизнес зэрэг салбарт Австральд нөлөөлж эхэлсэн. Австралийн өнөөгийн бизнесийн салбарынхан бүгд Хятадтай хамтран ажиллаж, Хятадын тэргүүний технологиос суралцахыг хүсэж байна гэжээ.

Австралийн улс төрийн салбарынхан болон гол гол хэвлэл ХКН-ын XIX их хурлыг маш их анхаарч байгаа ба "Хятад улс: Ши Жиньпиний эрин үе" хэмээх баримтат киноноос Хятадын улс төр тогтвортой, эдийн засаг хөгжиж байгаагийн "гайхамшигт нууц"-ыг нээж олсон байна. Тус киног телевизээр нэвтрүүлсний дараа, энэхүү баримтат кино Австралийн гол гол видео сайтад тавигдаж, анхаарал татсаар байна.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100