CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

“Бэйтоу” хиймэл дагуулын системийг онгоцонд туршлаа

10-17-2017 10:48

 БНХАУ бие даасан судалгааны “Бэйтоу” хиймэл дагуулын удирдлагын системээ өөрсдийн бүтээсэн зорчигч тээврийн нисэх онгоцны ARJ21-700 загварын 103 дахь онгоцонд туршлаа. Энэ сарын 14-нд хийсэн туршилт амжилттай болсон байна. Тус туршилтаар ARJ21-700 загварт тулгуурлан, олон улсын иргэний агаарын тээврийн стандарт, Хятадын иргэний агаарын тээврийн техникийн стандартын шаардлагын дагуу нисэх онгоцонд “Бэйтоу” хиймэл дагуулын удирдлагын хүлээн авагч болон ажиллагааг шалгасан байна. Мөн “Бэйтоу”-д үндэслэн систем, чадвар, мэдээллийг сайжруулахыг зорьжээ.

 Туршилтын үр дүнгээс харахад, Хятадын дотоодын үйлдвэрлэл гадаадын ижил төстэй системийн түвшинд хүрсэн аж. Тэр дундаа богино хугацаанд олон улсад тэргүүлэх байр суурь эзлэх болсон гэнэ.

 Сонирхуулахад, Хятад улс өөрийн бүтээсэн иргэний агаарын тээврийн зориулалттай энэ онгоцоороо 2015 оны тавдугаар сараас үйлчилж эхлэх эрхтэй болжээ. Хятадын төрийн өмчийн Комак компанийн 12 жилийн турш хийж, хөгжүүлсэн ARJ21-700 загварын онгоц нь зургаан удаагийн нисэх шалгалтыг амжилттай давж, зорчигч тээвэрлэж, нислэг үйлдэх зөвшөөрлөө авсан байна. 90 хүний суудалтай уг онгоцоор орон нутгийн нислэгүүдийг үйлддэг аж.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100