CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

ХКН-ын 19-р их хурлын тайлангийн тухай санал асуулгын хурал болов

10-16-2017 09:41

 Синьхуа агентлагийн мэдээ: ХКН-ын төв хороо 8-р сарын 30-нд  Жүн-наньхайд ХКН-ын бус хүмүүстэй уулзаж, ХКН-ын 19-р их хурлын тайлангийн санал  асуулгын нооргийн тухай олон нам бүлгийн төв хороо, Хятадын Үйлдвэрчдийн  холбооны удирдагчид болон нам бүлгийн бус хүмүүсийн санал санаачилгыг нь  сонсжээ. ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин хурлыг  даргалж, үг хэлжээ. Тэрээр: шинэ зорилго шинэ аян замд ХКН, олон ардчилсан нам  бүлгүүд хамтран ажиллаж, эх орноо хайрлах хамгийн өргөн нэгдмэл фронтыг  бэхжүүлэх хөгжүүлж, олон давхарга олон талын ой ухаан, хүчин чадлыг хамгийн илүү  төвлөрүүлж, нийгэм, ард иргэдийн идэвхжил, санаачилга, бүтээлч чанарыг дайчлан,  Хятадын үндэстний агуу их сэргэн мандлын мөрөөдлийг биелүүлэхийн төлөө зүтгэх  ёстой гэжээ.

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Юй Жэншэн, Лю Юньшань,  Ван Чишань нар оролцжээ.

Хурлын үеэр Ши Жиньпин ХКН-ын 19-р их хурлын тайлангийн санал  асуулгын нооргийг туурвисан үйл явцыг танилцуулж, ХКН-аас бусад нам бүлгийнхэн  санал бодлоо чөлөөтэй ярьж, санал санаачилгаа дэвшүүлэхийг хүсэж байна  гэжээ.

Олон нам бүлгийн гишүүд үг хэлж, ХКН-ын 18-р их хурлаас хойш Хятадын  онцлог бүхий социализмыг хөгжүүлэх ажил үйлс амжилтад хүсэн гэж үнэлсэн эдийн  засгийн хөгжлийн орчныг сайжруулах зэрэг талаар санал санаачилгаа дэвшүүлжээ. 

ХКН-ын удирдаж, олон нам хамтран ажиллаж, улс төрөөр зөвлөлдөх систем  бол Хятад улсын улс төрийн үндсэн систем юм гэж Ши Жиньпин хэлжээ. 

                                                                                     Сарантуяа

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100