CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Экспорт импортын бараа худалдааны яармаг болов

10-16-2017 09:52

122-р удаагийн Хятадын экспорт импортын бараа худалдааны яармаг 15-нд Гуанжөүд  нээгджээ.

Энэ удаагийн худалдааны яармагийн үзэсгэлэнгийн танхим 1 сая 185 мянган ам дөрвөлжин метр талбайтай. Гурван ээлжээр явагдах үзэсгэлэн  худалдаанд 160 мянган төрөл зүйлийн бараа бүтээгдэхүүн тавигдах юм байна. Эдгээрийн дотор экспортын бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн бүсэд 60 мянган лангуу  гаргаж, дотоодын 24.4 мянган компани нэгж оролцож байна. Нэг, гурав дахь ээлжийн  үзэсгэлэнд импортын барааны үзэсгэлэнгийн бүс ажиллах бөгөөд 983 лангуу гаргаж,  33 улс орон, бүс нутгийн 620 компани нэгж оролцож байна.

Хятад улсын экспорт импортын худалдааны хамгийн чухал арга хэмжээ болсны хувьд Гуанжөүгийн худалдааны яармаг жилд хоёр удаа зохиогддог бөгөөд дэлхийн 210 гаруй улс орон,  бүс нутгийн 200 мянга шахам худалдан авагчид яармагт ирдэг юм. 14-нд тус яармагийн хэвлэлийн төлөөлөгч Шюй Бин хэвлэлийн бага хуралд хэлсэн үгэндээ: Гадаад дотоодын эдийн засгийн орчин хэдийгээр ээдрээтэй, худалдааг ивээх үзэл газар авч буй боловч Гуанжөүгийн яармаг өвөрмөц давуу талаараа дэлхийн таван тивийн худалдан авагчдын татан оролцуулж байна. Өмнөх гурван удаагийн яармаг дараалан өсөн нэмэгдсэн бөгөөд энэ удаад ч худалдан авагч бизнес нэгж өмнөх удаагийнхаас зохих хэмжээгээр нэмэгдэх төлөвтэй байна гэжээ.
 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100