CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

"Хятад дууг хэн сайн дуулах вэ” уралдааны шувтаргын шалгаруулалт болов

10-16-2017 10:13

БНХАУ-ын Күнзийн төв Институт, Хятад хэлийг   түгээн дэлгэрүүлэх улсын албанаас үүсгэн санаачилж, МУИС-ийн Күнзийн Институт   зохион явуулж, Хятад-Монголын Хэл Соёл, Боловсролын Сангаас ивээн тэтгэсэн МУ-ын   оюутны 6 дахь удаагийн “Хятад дууг хэн сайн дуулах вэ” уралдааны шувтаргын   шалгаруулалт 10-р сарын 14-нд МУ-ын нийслэл Улаанбаатар хот дахь Улаанбаатар   Чуулгад болж, 17 оюутан шалгарч шагнал хүртсэн байна. "Ая дууны эгшиг өргөж, авьяас чадвараа сорьё”   уриан дор болж буй энэ уралдааны шувтаргын шалгаруулалтад, МУИС, МУБИС, МУОТИС,   МУШУТИС, МУСЭЗИС зэрэг МУ-ын их дээд сургуулиудын нийт 20 оюутан оролцож ур   чадвараа сорьсны дүнд шилдэг байранд 7 хүн, нэгдүгээр байранд 1 хүн, хоёрдугаар   байранд 2 хүн, гуравдугаар байранд 5 хүн хүн тодорч, 200,000, 400,000, 600,000,   800,000 төгрөгийн шагнал тус тус хүртжээ. Үүнээс гадна, шилдэг удирдаач багшаар   2 хүн, шилдэг зохион байгуулагчаар 2 сургууль шалгаруулсан бөгөөд үзэгчдийн   дундаас 4 азтан тодруулжээ.  

 /ХОУР-гаас МУ-д суугаа сэтгүүлч О.Дарамбазар   мэдээлэв/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100