CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятадын ядуурлыг бууруулах туршлагаас суралцууштай

10-13-2017 16:23

12-нд Дэлхийн банкны захирал Ким Жин Юн: Хятадын ядуурлыг бууруулах туршлагаас дунд зэргийн орлоготой бусад орнууд суралцууштай байна гэжээ.

Тэрээр мөн өдөр Вашингтонд болсон ОУВС, Дэлхийн банкны намрын хурлын нээлтийн хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Хятад улс эдийн засгийн өөрчлөлтөөр дамжуулан дэлхийн зах зээлд орж, хэдэн зуун сая хүнийг ядуурлаас гаргаж байна. Дэлхийн туйлын ядуу хүн ам өнгөрсөн зууны 90-д онд 40 хувь байсан бол өдгөө 10 хувьд хүрсний ихэнх хувь нэмрийг Хятад улс оруулсан юм. Энэ бол хүн төрөлхтний түүхэнд шинэ хуудас нээсэн явдал юм гэжээ.

ОУВС-гийн ерөнхий захирал Лагард хэвлэлийн бага хуралд хэлэхдээ: Санхүүгийн бодлогын дэмжлэгээр Хятадын эдийн засаг төсөөлснөөс илүү сайн байна. Ийм учраас саяхан Хятадын эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өсгөсөн юм гэжээ.

ОУВС 10-нд нийтэлсэн дэлхийн эдийн засгийн төсөөллийн тайланд, Хятадын эдийн засгийн энэ жил болон ирэх жилийн өсөлтийг 7-р сарын төсөөллөөс 0.1 нэгжээр өсгөж, 6.8, 6.5 хувьд болгосон юм.

 

/Баатар орчуулав/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100