CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Далай дамнасан метроны шугамыг туршив

10-13-2017 14:02

 Хятадын Шямэн хотын метроны I шугамыг аравдугаар сарын 11-нд туршиж дууслаа. Энэ нь тус хотын анхны, мөн далай дамнан баригдсан метроны шугам бөгөөд иргэд метронд сууж үзэхийг хүсэн урт дараалал үүсгэжээ. Тус шугамд энэ сарын 6-наас эхлэн зургаан хоног туршилтаар метро явуулсан аж. Түүнчлэн 2017 оны сүүлчээр албан ёсоор үйлчилгээнд явуулахаар төлөвлөжээ.
Шямэн хотын метроны I шугамын нийт урт 30.3 км бөгөөд 24 буудалтай. 2013 оны арваннэгдүгээр сараас албан ёсоор барилгын ажлыг эхлүүлсэн. Ийн дөрвөн жилийн хугацаанд бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэжээ.
Одоогийн байдлаар тус хотод мөн метроны хоёр, гурав, дөрөвдүгээр шугамны ажил үргэлжилж байна. II шугамыг 2019 оны долдугаар сард, III, IV шугамыг 2020 оны арванхоёрдугаар сард, VI шугамыг 2021 оны арваннэгдүгээр сард туршилтаар явуулахаар төлөвлөжээ.

  

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100