CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Энтертаймент

Хятадын зоосон мөнгө гүйлгээнд нэвтрээд 60 жил болжээ

10-12-2017 10:42

 БНХАУ-ын Ардын банк улсынхаа мөнгөн дэвсгэрт хэвлэдэг болон зоосон мөнгө үйлдвэрлэдэг компани болон холбогдох байгууллагын дэмжлэгтэйгээр “Үндэсний зоосон мөнгөний урлаг” нэртэй үйл ажиллагаа зохион байгууллаа. Дундад улсад одоогийн хэрэглэж байгаа зоосон мөнгө хэвлэгдэн, үйлчилгээнд нэвтэрсэний 60 жилийн ойг угтсан тус явуулын үзэсгэлэн энэ сарын 9-нд Шанхай хотын номын санд дэлгэгдсэн байна.
Хятадын өдгөө хэрэглэж байгаа зоосон мөнгө нь 1957 оны арван хоёрдугаар сарын 1-нд албан ёсоор үйлчилгээнд нэвтэрсэн бөгөөд дөрвөн иж бүрдэл гүйлгээний зоос, 96 нэр төрлийн 108 ширхэг энгийн дурсгалын зоос болон 2000 гаруй төрлийн төмөр дурсгалын зоос гаргажээ.

 Сонирхуулахад, хамгийн эртний цутгамал зэс зоос МЭӨ XI зууны үеийн Хятадын Шан улсын булшнаас гарч байжээ. Зоос нь эдэлгээ даадаг, хуурамчаар хийхэд хэцүү, өөрийн үнэ цэнээ алддаггүй гэх мэт давуу талтай. Харин дутагдал нь их хэмжээгээр авч явахад хүндрэлтэй. Шан улсын булшинд зоос булагдсанаас хойш хоёр мянганы турш хятадад хүмүүс зоос хэрэглэх, эсвэл бараагаар шууд солилцох замаар худалдаа наймаа хийсээр байжээ.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100