CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Олон улсын балетчид Хятадад цуглана

10-12-2017 10:34

 Хятадын олон улсын балетын гурав дахь удаагийн тоглолтын тов гарчээ. Тодруулбал, БНХАУ-ын төвийн балетын эвлэлээс арваннэгдүгээр сарын 10-наас ирэх оны нэгдүгээр сарын 14-н хүртэл Тян Чяо театрт тус тоглолтыг зохион байгуулахаар болсноо өчигдөр мэдэгдлээ.
Энэ үеэр Оросын Москва хотын том театр, Францын Парисын дуурийн театр, АНУ-ын Сан-Франциско хотын балетын театр гэх мэт олон улсын нэрд гарсан театраас уран бүтээлчид ирэхээс гадна Хятадын томоохон балетын бүжигчид уг тоглолтод оролцох аж. Тэд үзэгчдэд зориулан 14 бүрэн хэмжээний үндэсний дуурь болон 31 тоглолт өргөн барих юм байна.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100