CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын тухай Хятад, Оросын 8 дахь зөвшилцөл болов

10-12-2017 10:18

 2017 оны 10-р сарын 10-нд Москва хотноо Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын тухай Хятад, Оросын 8 дахь зөвшилцөл боллоо. Хятадын ГХЯ-ны сайдын туслах Күн Шуань-Ю, Оросын ГХЯ-ны дэд сайд Игор Моргулов нар зөвшилцлийг хамтран даргалж, хоёр орны гадаад харилцаа, батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарын албан тушаалтнууд хуралд оролцлоо.
  
Хоёр тал Солонгосын хойгийн өнөөгийн байдалд дээд хэмжээгээр анхаарал хандуулж, хүлээцтэй байж, байдлыг хурцатгах үйл ажиллагаа явуулахгүй байж, Солонгосын хойгийн энх тайван, тогтвортой байдлыг үнэнхүү хамгаалах ёстой гэж үзлээ. Хоёр тал Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох зорилтыг дахин нотолж, талууд Хятад, Оросын дэвшүүлсэн БНАСАУ цөмийн туршилт болон пуужин хөөргөхөө түр зогсож, АНУ болон БНСУ цэргийн сургуулилтаа түр зогсох, БНАСАУ цөмийн туршилтаа орхих хэлэлцээр болон энхийн хэлэлцээрээр дайныг зогсоох хэлэлцээрийг орлуулах хэлэлцээрийг зэрэг хийх, хэсэг хувааж явах төлөвлөгөөнд идэвхтэй хариу үйлдэл үзүүлж, яриа хэлэлцээний замд эртхэн орохыг уриаллаа.

Америкийн тал БНСУ-д ТНААD систем байрлуулахыг эсэргүүцэх байр сууриа хоёр тал дахин нотоллоо.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100