CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

Энэ жил болон ирэх жилийн бүх дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг дээшлүүлэв

10-11-2017 10:36

 Синьхуа агентлагийн мэдээ: Олон улсын валютын сан 10-нд  тайлан нийтэлж, энэ жил болон ирэх жилийн бүх дэлхийн эдийн засгийн өсөлтийг 7-р  сард төсөөлж байснаас 0.1 нэгжээр дээшлүүлж, тус бүр 3.6 хувь, 3.7 хувь болгосон  бөгөөд Хятад зэрэг гол гол эдийн засгийн цогцын өсөлтийг дээшлүүлжээ. 

Олон улсын валютын сан мөн өдөр  нийтэлсэн “Дэлхийн эдийн засгийн ирээдүйн хөгжил тайлан”-даа төсөөлж байгаагаар  энэ онд бүх дэлхийн эдийн засгийн цогцын 75 хувийнх нь өсөлтийн хурд түргэн байх  болно. Энэ нь мөн дэлхийн эдийн засаг сүүлийн арван жилд их цар хэмжээгээр  түргэн өссөн тохиолдол болно гэжээ.

Тайланд төсөөлөхдөө, шинээр хөгжиж буй зах зээл, хөгжиж  буй эдийн засгийн цогцын энэ оны өсөлтийн хурд 4.6 хувь, 7-р сард төсөөлж  байсантай адил бөгөөд ирэх онд өсөлтийн хурд 4.9 хувьд хүрэх болно гэжээ. 

Олон улсын валютын сан Хятадын  эдийн засгийн энэ жилийн болон ирэх жилийн өсөлтийн хурдыг 7-р сард төсөөлж  байснаас 0.1 нэгжээр өсгөж, тус бүр 6.8 хувь, 6.5 хувь болгожээ. Энэ нь мөн  Олон улсын валютын сан энэ онд 4 дэх удаагаа Хятадын  эдийн засгийн өсөлтийг дээшлүүлж байгаа хэрэг юм.

Тайланд төсөөлснөөр, хөгжсөн эдийн засгийн цогцын энэ  жил болон ирэх жилийн өсөлтийн хурд тус бүр 2.2 хувь, 2 хувьд хүрч, Япон тус бүр  1.5 хувь, 0.7 хувь, Америк тус бүр 2.3 хувь, 2.3 хувьд хүрэх болно  гэжээ.

/ Сайн-Өлзий /

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100