CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятад улс умард туйлд шинжилгээ хийхээ өргөтгөнө

10-11-2017 11:02

 Хятадын тэнгис далайн хэрэг эрхлэх үндэсний газрын дэд дарга Линь Шаньчин 10-нд Шанхайд болсон хэвлэлийн бага хуралд: Хятад улс умард туйлд хийх шинжилгээгээ улам өргөтгөж, умард туйлд хийх 8 дахь шинжилгээнээс эхэлж, жил бүр умард туйлд шинжилгээ хийж, умард туйлыг улам сайн ойлгох болно гэж мэдэгдлээ.

Үүнээс өмнө Хятад улс гурван жил бүр буюу түүнээс урт хугацаанд умард туйлд нэг удаа шинжилгээ хийж байсан юм. Хойшид жил бүр нэг удаа шинжилгээ хийх болно. Линь Шаньчин: Үндэсний ашиг сонирхол бол умард туйлд шинжилгээ хийх болсны үндсэн шалтгаан юм. Үүний зэрэгцээ Хятад улс хариуцлагатай их гүрэн, умард туйлын зөвлөлийн албан ёсны ажиглагч орны хувьд умард туйлд шинжилгээ хийх нь шинжлэх ухааны судалгаа, мөн олон улсын хамтын нийгэмлэгт үзүүлэх хувь нэмэр юм. Умард туйлын өөрчлөлт нь Хятадын цаг уур, экологи, үндэсний аюулгүй байдалд маш чухал ач холбогдолтой юм гэжээ.

/Баатар орчуулав/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100