CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

Хятад улс зохион бүтээх талаар хөгжсөн орны түвшинд ойртож байна

10-11-2017 11:07

 Хятадын Үндэсний статистикийн газар, ШУТЯ, Сангийн яам хамтран “2016 оны Хятадын шинжлэх ухаан технологийн санхүүжилтийн бүртгэлийн тоо баримтын тайлан” нийтэллээ. Тоо баримтаас үзвэл, 2016 онд Хятадын зохион бүтээх санхүүжилтийн нийт хэмжээ 1 их наяд 567 тэрбум 670 сая юаньд хүрч, өнгөрсөн оныхоос 10.6 хувиар нэмэгдэж, өсөлтийн хэмжээ нь өмнөх жилээсээ 1.7 нэгжээр нэмэгджээ. 2012 оноос хойш Хятадын зохион бүтээх санхүүжилт 4 жил дараалан буурч байснаа анх удаа сэргэн нэмэгдэж байгаа нь энэ юм. 2014, 2015 онд хоёр жил дараалан нэмэгдсэнээс хойш дахин 10 гаруй хувиар нэмэгдэж байгаа юм.

Хятадын зохион бүтээх санхүүжилт нэмэгдэх хандлагатай болж, хөгжсөн орнуудын түвшинд ойртож байна. 2016 онд Хятадын зохион бүтээх санхүүжилт 2.11 хувьд хүрч, европын холбооны 15 орны 2.08 хувийн түвшнээс давсан боловч Израйлийн 4.25, БНСУ-ын 4.23, Японы 3.49 хувийн шинийг бүтээх хэлбэрийн орнуудтай харьцуулбал нэлээд  зөрүүтэй байна.

/Баатар орчуулав/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100