CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ли Кэчян төрийн зөвлөлийн байнгын ажлын хуралдааныг даргалав

10-10-2017 10:26

10-р сарын 9-нд Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Төрийн зөвлөлийн байнгын хурлыг даргалан хуралдуулж, төрийн өмчийн эмнэлгийн ерөнхийлсөн өөрчлөлт, эм эмнэлгийн нэгдсэн цогц байгуулах ажлын ахицын тайланг сонсож, эм эмнэлгийн өөрчлөлтөөр эх баялгийн хуваарилалтыг шилдэгжүүлж, иргэдийн эрүүл мэндийг баталгаажуулан, эм эмнэлгийн үндсэн даатгалын бүх хятадын сүлжээ байгуулах ажлыг цаашид сайтар хийж, иргэдэд учрах хүндрэл бэрхшээлийг багасган, тэдэнд үр өгөөж хүртээхийг шаардлаа.

Тус хурал, намын төв хороо, төрийн зөвлөлийн байршуулалтын дагуу орон нутаг дахь салбарууд, төрийн өмчийн эм эмнэлгийн ерөнхийлсөн өөрчлөлтийг бүх талаар өргөтгөж, эм эмнэлгийн нэгдмэл цогцын байгуулалтыг ахиулан, механизмаа шинэчлэх дээр хүч тавьж, бодлогын хэрэгжилтийг чангатган, эм эмнэлгийн өөрчлөлт хэмээх дэлхийн чанартай хүндрэлтэй асуудлыг цаашид шийдэж, өргөн олон ард иргэддээ үр ашиг хүртээж, үе шатны чанартай томоохон үр дүнд хүргэж байна. Энэ оны 9-р сар гэхэд Хятадын төрийн өмчийн эмнэлгүүд бүхнээрээ ерөнхийлсөн өөрчлөлт хийж, эмээр эмнэлгийг санхүүжүүлэхийг болиулж, эмчилгээний үнэ ханшийг цэгцэлж, 60 гаруй жил хэрэгжсэн эмийн үнийг өсгөж зарах бодлогыг цуцлан, эмнэлгийн орлогод эмийн эзлэх хувийг 2010 оны 40.4 хувь байсан бол 2016 оны 38.1 хувь хүртэл бууруулж, иргэдийн эрүүл мэндийн нийт зардал 2008 онд 40.4 хувь байсныг 2016 онд 30 хувьд хүргэж, өвчтөний эрүүл мэндийн зардал үргэлжлэн буурууллаа хэмээн тэмдэглэв.

                                                                     /Баатар орчуулав/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100