CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хар мөөг тариалан, ядуурлаа бууруулж байна

10-10-2017 14:41

52 настай Ү Лян Чен Бээжингийн Ми Юн дүүргийн тариачин. Түүний санхүүгийн гол эх үүсвэр нь хушганы мод байсан бөгөөд тосгоныхны жилийн орлого нь 100 мянган юань хүрдэггүй, маш бага орлоготой ядуу айл олон байжээ. Харин 2017 онд Ү Лян Чен дүүргийнхээ ядуурлыг бууруулах зорилготой модны хар мөөгний төсөлд хамрагдсан байна. Ийн ой модонд гурван мү (нэг мү 666.7 квадрат метртэй тэнцэнэ) газар хар мөөг тариалан туршжээ. Тарьсан мөөг нь ч сайн ургаж, Газар тариалангийн үйлчилгээний төв 80 гаруй кг хар мөөг зарахад нь тусалснаар тэдний орлого 12000 юань хүрчээ.  

 Урьдчилсан тооцоолж буйгаар түүний одоогийн талбайд 200 гаруй кг хар мөөг тариалах боломжтой бөгөөд цаашид 50 мянган юанийн ордлого олох аж. Бээжингийн Ми Юн дүүргээс энэ мэт ядуурлыг бууруулахад зориулсан олон төсөл хэрэгжүүлсэн нь эхнээсээ үр дүнгээ өгөөд эхэлжээ.

Дашрамд сонирхуулахад, мөөг нь нарны гэрэл, хөрсний шим тэжээл шаардлагагүйгээр зохих чийг дулааныг нь өгчихөд л хар аяндаа ургачихдаг аж. Иймээс үүнийг хятадууд ашиглан нийлэг уутанд тухайн мөөг ургадаг модны үрдэс хийн мөөг тариалах болжээ. Энэ нь холоос өндөр хүчдэлийн цахилгаан утсыг тусгаарладаг шаазан адил харагддаг аж. Нийлэг уутанд тариалах мөөг нь талбай шаардаад байхгүйн дээр эдийн засгийн чухал ач холбогдолтой гэнэ. 

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100