CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятадын далайн анхны цогц экспедиц Атлантын далай руу хөдөллөө

10-10-2017 14:46

Далайн ёроол, усан доорх орчны судалгааг хийх боломж жил ирэх тутам нэмэгдэж байна. Хэдхэн хоногийн өмнө Хятад “Далайн гүний баатар” нэртэй жолоочтой шумбагч аппаратаа Өмнөд далайд амжилттай туршсан. Тэгвэл энэ сарын 8-нд буюу өнгөрсөн ням гаригт Өмнөд Африкийн Кейптаун гарамд байсан Хятадын “Наран зүгийн улаач 01” хөлөг онгоц Атлантын далай руу хөдөллөө. Ийн Хятадын судалгааны экспедиц далайн анхны цогц шинжлэх ухааны судалгааг хэрэгжүүлэх аж. Атлантын далайг зорьж байгаа энэ судалгааны баг нь дэлхийн далайн цогц судалгааны экспедицийн 23 дахь нь юм байна. 

 Атлантын далай нь 91.6 сая км квадрат газар нутгийг хамардаг, дэлхийн хоёр дахь том далай бөгөөд бөмбөрцгийн далайн усны 25 хувийг эзэлдэг. Дундаж гүн нь 3736 метр бол хамгийн гүн нь 8742 метр аж.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
860010-1116160100