CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хөдөө тосгон бол шинээр хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийн зангилаа болно

10-10-2017 10:37

 Хөдөө тосгон бол шинээр  хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийн зангилаа болно 


9-нд НҮБ-ын Үр тариа, хөлөө аж ахуйн байгууллага тайлан нийтэлж, ирэх  хэдэн арван жилд, шинээр хөгжиж буй орнуудын хөдөө тосгон хэрвээ үр тарианы  үйлдвэрлэл, холбогдох салбартай зохицон хөгжиж чадвал түүний эдийн засгийн  өсөлтийн нөөц асар их болох бөгөөд хэдэн сая залуу хөдөлмөрчдийг хүлээн авах  болно гэжээ.

"2017 оны үр тариа, хөдөө аж ахуйн байдал” тайланд: Хөдөө тосгон нь  заавал шуурхай өөрчлөлт хийж байж сая нөөцөө гүйцэд дайчилж, залуус болон өдрөөс  өдөрт өсөн нэмэгдэж буй хүн амыг хүнс, ажлын байраар хангах хэрэгтэй. Эдгээр  өөрчлөлтөд өөрөө өөрийгөө хангах хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хүчин, хүн амын  түргэн өсөлт, хотжилт зэрэг асуудал багтаж байна гэжээ.

НҮБ-ын Үр тариа, хөлөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирал Да Силва  тайланд тэмдэглэхдээ: Жижиг хот суурин хөгжүүлэх асуудлыг бодлого тогтоогчид,  төлөвлөгчид анхааралдаа авдаггүй юм. Жижиг хот суурин нь хот хөдөөгийн харилцааг  зохицуулах, хөдөө тосгонд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн борлуулах, эдийн засгийн  өсөлтийн үр өгөөжийг хуваалцахад чухал үүрэг гүйцэтгэж байна  гэжээ.

                                                                             Сайн-Өлзий

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
860010-1116160100