Явдлаар танигч технологи бүтээв

10-09-2017 11:09

 Хятадын Шинжлэх ухааны акедамийн эрдэмтэд саяхан шинэ төрлийн амьд организмын онцлогийг танигч буюу явдлаар танигч технологи бүтээснээ танилцууллаа. Энэ нь зөвхөн явах байдлыг хараад 50 метрийн дотор нүд ирмэхийн зуур хяналтын камераар өгөгдсөн объектыг нарийвчлан таних юм. Тодруулбал, нүдний солонгон бүрхэвчээр 30 см, царайгаар таван метрийн дотор таних төдийгүй явдлаар 50 метр хүртэлх зайд 200 миллсекундын хурдтай танина.

 Энэ технологийг аюулгүй байдал, нийтийн тээвэр, худалдаа гэх мэт бүхий л салбарт өргөнөөр ашиглах боломжтой гэнэ. Хятад одоогийн байдлаар явдлаар танигч технологиор дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлж байна.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
860010-1116160100