CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Хятад дотоодод үйлдвэрлэсэн хоёр дахь онгоцоо удахгүй хөөргөнө

10-09-2017 11:00

 Хятадын дотооддоо үйлдвэрлэсэн зорчигч тээврийн анхны том оврын нисэх онгоц C919 анхны нислэгээ өнгөрсөн тавдугаар сарын 5-нд үйлдсэн. Уг нь 2008 онд анхны нислэгээ үйлдэхээр төлөвлөж байсан ч удаа дараа хойшилсон юм. Тэгвэл агаарын тээврийн “Comac” компани зургаан онгоцоо нисгэж туршихаар төлөвлөсөн бөгөөд хоёр дахь онгоцыг энэ оны сүүлчээр нисгэхээр  зорин ажиллаж байгаа аж.

C919 нь 168 хүртэлх тооны зорчигч тээвэрлэх хүчин чадалтай хоёр хөдөлгүүрт онгоц бөгөөд буулгүйгээр 4075-5555 км зам туулж чадна.

Энэ  онгоц нь 50 сая орчим долларын үнэд хүрэх гэнэ. Өөрөөр хэлбэл, “Boeing 737” болон “Airbus A320”-оос 50 гаруй хувиар хямд гэсэн үг.

Одоогоор “Comac” компани C919 онгоцны 500 гаруй захиалга аваад байгаа аж. Захиалагчдын ихэнх нь Хятадын иргэний агаарын тээврийн компаниуд бөгөөд гол захиалагч нь “China Eastern Airlines”. Түүнчлэн тус онгоцны давуу тал нь манан, тоосонцор зэрэг цаг агаарын нөхцөлд аюулгүй хөөрч, газардах чадвартай. Мөн тусгай өндөр хурдны сүлжээний техник ашигласан тул зорчигчид агаарт аялж явахдаа интернет ашиглах боломжтой аж. Онгоц үйлдвэрлэгчид анхны арилжааны нислэгээ ирэх онд хийхээр төлөвлөжээ.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100