CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Үндэсний баярын амралтын үеэр зорчигичд давхардсан тоогоор 561 саяд хүрлээ

10-09-2017 10:04

  8-нд Хятадын зам харилцаа тээврийн яамны мэдээлснээр, 2017 оны үндэсний баярын амралтын үеэр Хятадын зам харилцаа, тээвэр ерөнхийдөө амгалан тайван, дэг журамтай байлаа. 10-р сарын 1-7-нд Хятадын хэмжээнд авто зам, төмөр замаар зорчсон зорчигчид давхардсан тоогоор 561 саяд хүрч, өнгөрсөн оныхтой үндсэндээ тэнцлээ. Амралтын үеэр Хятадын гол гол бүс нутгийн усан замын зорчигч 15 сая 232 мянга 400 хүнд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1 хувиар өслөө.

Хяналтын тоо баримтаас үзвэл, үндэсний баярын үеэр авто замын ачаалал өндөр байж, Хятадын хэмжээнд замын хөдөлгөөн ихээхэн нэмэгдсэн юм. 1-7-нд төлбөртэй авто замын зорчигч тээврийн хэмжээ давхардсан тоогоор 335 сая 965 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 13.56 хувиар нэмэгджээ. 

Анхан шатны бүртгэлээр 1-7-нд Хятадын хэмжээнд том дунд оврын зорчигч тээврийн 840 автобус ажиллаж, 21 сая 400 мянган зорчигч тээвэрлэжээ.

/Баатар орчуулав/

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100