CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Шяньжин дахь хилийн цэргийн дарга байлдагчид амь үрэгдсэн баатарууддаа хүндэтгэл үзүүлэв

09-30-2017 11:32

 2014 оны 8-р сарын 31-ны өдөр , БХАТИХ-ын байнгын хорооны хуралдаанаар жил бүрийн 9-р сарын 30-ны өдрийг амь үрэгдсэн баатаруудыг дурсгалын өдөр болгосон билээ.

 Амь үрэгдсэн баатаруудын өдрийг 4 дэхь жилдээ тэмдэглэж буй бөгөөд Шяньжиний хил хамгаалалтын ерөнхий ангийн сургалтын баазаас цагдаагийн их сургуулийн оюутнууд, шинэ цэргүүдийг зохион байгуулж, үрэгдсэн баатаруудын хөшөөнд цэцэг өргөж, эх орныхоо төлөө алтан амиа зориулсан баатаруудаа хүндэтгэн дурслаа. 

9-р сарын 28-ны өдрийн үдийн хойно, Хятад улсын төрийн дуулал дор дарга байлдагч, сонсогч нар амь үрэгдсэн баатаруудын хөшөөнд цэцэг өргөж, тэдний хувьсгалын төлөө зориулсан яндашгүй хувь нэмэр, агуу их зориг эрмэлзэлийг дурсан хүндэтгэл үзүүлэв. 

 Шяньжин дахь цагдаагийн  их сургуулийн төвлөрүүлсэн сургалтын оюутан Ли энэ үеэр хэлэхдээ "Цагдаагийн их сургуулийн оюутан болсондоо маш их баяртай байна. Бид эх орон ард түмнийхээ төлөө амь биеэ үл хайхран зүтгэсэн цэрэг эрсийн үзэл санааг уламжилж, хил хамгаалалтын ариун үйлсийн төлөө зүтгэх болно"  гэв.  Мөн Шяньжиний

  

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100