CCTV.com Монгол > Мэдээ > онцлох

Цагаан ирвэсийг судалж байна

09-29-2017 13:56

Чинхай мужийн Чилян уулын Байгаль хамгаалах бүсийн удирдлагын газрынхан тус уулан дахь цагаан ирвэсийн талаар мэдээлэл цуглуулах ажлыг эхлүүлжээ. Судалгааг энэ оны зургадугаар сараас эхэлсэн бөгөөд өдгөө эхний шат дуусаад байгаа аж. Хятадын ойн шинжлэх ухаан судлалын хүрээлэн техник хэрэгслийн тусламж үзүүлэн хоёр талаас 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг судалгаанд оролцсон байна. Ийн Чилян ууланд маш олон хамгаалалтын бүс гаргаж, хэт улаан туяаны 154 камер байрлуулснаас 40 гаруй нь цагаан ирвэсний зургийг дурандаа буулгажээ.  

 Одоогийн байдлаар камеруудын 143-ыг нь буцааж аваад байгаа аж. Камеруудын зай, санах ойн картыг сольж, байрлуулах газрыг тохируулсны дараа судалгааны багийнхан ирэх оны дөрөвдүгээр сард дахин ууланд гарч, мэдээлэл цуглуулах юм. Үүний дараагаар цагаан ирвэсний талаарх сонирхолтой мэдүүллүүдийг ил болгох гэнэ.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100