CCTV.com Монгол > Мэдээ > Соёл урлаг, спорт

“Шувууд”-ын тоглолт боллоо

09-29-2017 14:04

 2017 оны Хятадын анхны цаасан шувууны тоглолт энэ сарын 27-нд Гуанжоу мужийн Шинрэний малын бэлчээр бүхий талд зохион байгуулагдлаа. Тэмцээнд Хятадын өнцөг булан бүрээс ирсэн 30 гаруй баг 368 цаасан шувуугаар өрсөлдөн, сурмаг нь аргагүй хөх тэнгэрт “шувуудаа” нисгэн, хурсан олонд тоглолтоо сонирхуулсан аж. Цаасан шувууд бодит биш гэдгээ илтгэх мэт янз бүрийн өнгө, хэлбэр дүрстэй байв. Хээр байрлан, майхан татаж зохион байгуулагдсан энэ үйл ажиллагаа иргэдийн талархлыг хүлээжээ.
Түүхэн сурвалж бичигт тэмдэглэснээр МЭӨ 400 онд Хятадын нэрт сэтгэгч Мо Зы болон дархан Лу Бань нарын хүмүүс хулсаар шувуу хийж, салхины хүчинд агаарт нисгэж байсан гэсэн мэдээ буй бөгөөд тэр нь гурван хоног газардалгүй ниссэн аж. Энэ бол дэлхий дээрх хамгийн эртний цаасан шувуу гэнэ. Харин Тан улсын vед цаасан шувуу нь зугаа цэнгээний зүйл болж, ардын дунд дэлгэрчээ. Түүнчлэн Америкийн Вашингтоны Сансрын аялалын музейн тэнхимд цаасан шувуу өлгөж дэргэд нь “Хүн төрөлхтний хамгийн анхны нислэгийн аппарат бол Хятадын цаасан шувуу болон пуужин мөн” гэж бичсэн байдаг гэнэ.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ
860010-1116160100