CCTV.com Монгол > Зургаар өгүүлэхүй > Аялал жуулчлал

Аялагч Б.Энхжин: ШиАн хотод очиход яг л цаг хугацааны машинд суугаад эртний Бээжин хотод ирсэн мэт санагдсан

09-29-2017 14:40

Хятадад суралцаж байх хугацаандаа нийт 6 хотоор аялсан байна. Шанхай, Ханжоу, Шиан, Тяньжин, Гуанжоу, Ухань хотуудаар аялсан аялал болгон минь надад өөр өөр хичээл заасан их онцлогтой аялал болсон. Жинхэнэ аяллын хорхойтнуудтай харьцуулахад аялах тийм ч дуртай биш хэрнээ заримдаа гэнэт  үүргэвчээ аваад хаа нэгтээ явмаар санагддаг. Тэр үедээ л хамгийн түрүүнд санаанд орж ирсэн хотууд руугаа явсан юм.  

 Хамгийн их сэтгэгдэл үлдээсэн нь ШиАн хот.  ШиАн хот нь Бээжингээс өмнөх нийслэл Хятадын таван том хотын нэг байсан болоод ч тэр үү цаг хугацааны машинд суугаад хуучин Бээжин хотод ирсэн мэт л санагдсан. Мэдээж, хамгийн их сэтгэл татаж байсан зүйл бол Дэлхийн 8 дах гайхамшиг гэгдэх “Bingmayong” 兵马 俑 Terracotta Army буюу газар доорх 3000 баатруудын хөшөө. Хятад хэл сурсан цагаасаа л очиж үзэхийг маш их хүсдэг байсан. Яг л төсөөлж байсанчлан үгээр хэлэхэд ч багадмаар гайхамшигтай байгууламж байна билээ. Түүнчлэн хотын төвийг бүхэлдээ  хүрээлсэн 2000 жилийн түүхт сүрлэг хэрэм гээд үзэх юм ихтэй, үлдээх сэтгэгдэл ч өвөрмөц гоё хот доо.

 Миний амьдардаг Бээжин хотод үзэж харах зүйл бусад хотоос хамаагүй арвин санагддаг. Унадаг дугуй унах, явган алхах их дуртай болохоор чөлөөт цагаараа хотын аялал хийн очижүзээгүй газраараа явж Бээжин хотыг илүү сайн таньж мэдэхийг хичээдэг. Суугуул хотынхоо хүмүүсийг, тэдний өдөр тутмын амьдралын хэв маягийг илүү их таньж мэдэхийг хүсдэг. Ингэж явахад алхам бүртээ хорвоо дэлхий ямар сайхан, ямар завгүй болохыг мэдэрч өөрийгөө илүү их дайчилж, улам хөгжүүлэх хэрэгтэй гэж боддог шүү.

  

Харин дараагийн аяллын цэг бол Гуанжоу, Шэнжэн байна байх. Тэндээс өөр нэг Хятад Улсыг харна гэж найдаж байгаа.  

Бяцханы зөвлөмжүүд:

Үүргэвчтэй аялалд яг хэрэг болно гэсэн зүйлээ л авах. Эмэгтэйчүүд бидний хувьд цүнхний хамаг зайг  гоо сайхны бүтээгдэхүүн эзэлдэг юм байна лээ.
•Удаан хугацаагаар сууж явахад хөл хавантдаг тул биедээ сул өмд гутал өмсөх.
•Төлөвлөгөө гаргах маш чухал. Баяр наадам ойртох тусам тасалбар олдоц муутай болдог учраас аль болох эрт авах хэрэгтэй. Мөн тасалбараа явах, ирэхтэйгээ хамт авах их зүгээр байдаг. 
• Цаг давчуу байсан ч метронд суусан нь такси барьснаас хамаагүй хурдан, мөн хэмнэлттэй.
•Онлайнаар буудал, байр захиалахдаа гадаад хүн авдаг үгүйг заавал бататгаж асуугаарай.
• Найз охин, залуутайгаа аялалд явах нь харилцааг илүү дотно болгож ,нөгөө хүнээ илүү таниж мэдэхэд тусалдаг.

Миний Bucket list-ийн хамгийн тэргүүнд Грекийн Santorini арал байдаг. Киноноос энэ арлыг олж хараад анхны харцаараа дурлана гэдэг нь л болсон. Цэв цэнхэр далайн дунд цав цагаан байшингууд нэгл  дотно санагдаж, зургийг нь харахад л сэтгэлийн амар амгаланг мэдэрдэг юм.  

 Н.Батчимэг

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100