CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

АНУ-ын батлан хамгаалахын сайд Энэтхэгт айлчиллаа

09-28-2017 11:46

 АНУ-ын батлан хамгаалахын сайд Жэймс Мэттис 25-наас 27-нд Энэтхэгт айлчилж, терроризмд цохилт өгөх зэрэг асуудлаар Энэтхэгтэй зөвшилцсөн байна.

Жэймс Мэттисийн энэ айлчлал Трамп энэ оны 1-р сард АНУ-ын ерөнхийлөгч  болсноос нааш, АНУ-ын батлан хамгаалахын сайдын Энэтхэгт хийсэн анхны айлчлал  болох бөгөөд Трампын засгийн газрын гишүүн анх удаа Энэтхэгт айлчилж байгаа болно. Түүний энэ айлчлал гадаадынхны анхаарлыг их татсан байна.

Жэймс Мэттис Энэтхэгийн ерөнхий сайд Моди тэрчлэн Энэтхэгийн батлан  хамгаалахын сайд Нирмала Ситараман нарын зэрэг Энэтхэгийн талын дээд албан тушаалтантай тус тус хэлэлцээ хийсэн байна.

Моди болон Мэттис хоёр талын сонирхож байгаа бүс нутгийн болон олон улсын асуудлаар санал солилцсон гэж Энэтхэгийн албаны талын мэдэгдэлд  тэмдэглэжээ. Гэвч мэдэгдэлд хэлэлцээний дэлгэрэнгүй агуулгыг мэдээлсэнгүй. Мэттис Энэтхэгийн албаны хүмүүстэй хийсэн хэлэлцээ нь хоёр талын цэргийн хамтын  ажиллагаа багтсан байна гэж олон нийт үзэж байна.

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ
860010-1116160100