CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Ши Жиньпин “Хичээr зүтгэсэн 5 жил” үзэсгэлэнтэй танилцав

09-27-2017 11:50

 ХКН-ын 19-р их хурал удалгүй болох гэж байгаа үеэр ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 25-нд Бээжингийн үзэсгэлэнгийн ордонд очиж,“Хичээж зүтгэсэн 5 жил” үзэсгэлэнтэй танилцжээ. Тэрээр, ХКН-ын 18-р их хурлаас хойш, нам болон улс орны хөгжил эгэлгүй 5 жилийг даван туулж, 5 жилийн турш Намын төв хороо олон үндэстний ард түмнийг эв нэгдэлтэй удирдан, эдийн засаг, улс төр, соёл, нийгэм, экологийн бүтээн байгуулалтыг ерөнхий төлөвлөн, чинээлэг нийгмийг тал бүрээр байгуулах, өөрчлөлтийг бүх талаар гүнзгийрүүлэх, хуулийн дагуу улс орноо засах, намаа чанд засах ерөнхий байршуулалт хийж, эв санаа нэгтэй, цаг үетэй зэрэгцэн урагшилж, бэрхшээлийг даван туулж, Хятадын онцлогтой социализмын үйл хэргийг ахиулан ихээхэн хөгжилтэй болгож, ардын амьдралыг илт сайжруулан, нам улс орны үйл хэрэгт түүхэн амжилт гаргасан байна. Намын 18-р их хурлаас хойш гаргасан амжилт, практикийг өргөнөөр сурталчлан ухуулж, туршилгаа дүгнэн бүх нам, бүх улсын үндэстнүүдийн ард түмний Хятадын онцлогтой социализмын замаар замнах итгэл, онол, тогтолцоо, соёлын итгэлийг бататгаж, хоёр зуун жилийн зорилт болон Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргээн мандалтыг биелүүлэхийн төлөө чармайж, ХКН-ын 19-р их хурлыг угтан авъя гэжээ.

 ХКН-ын улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн Ли Кэчян, Жан Дэжян, Юй Жэншэн, Лю Юньшань, Ван Чишань, Жан Гаоли нар тус үзэсгэлэнтэй танилцжээ.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100