CCTV.com Монгол > Мэдээ > Дотоод мэдээ

Хятад-Монголын хоёр дахь экспо хоёрдахь өдрөө үргэлжилж байна

09-27-2017 17:07

 Сүүлийн жилүүдэд Хятад Монгол хоёр орны харилцаа улам гүнзгийрч буйг бид дараах тоо баримтаас харж болох юм. Зөвхөн 2017 оны эхний 7 сарын байдлаар хоёр талын худалдааны нийт хэмжээ 3 тэрбум 620 сая ам долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 46,3 хувиар нэмэгдсэн байна.Ийн тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэх нь энэ удаагийн экспогийн гол зорилго гэж хэлэхэд болно гэдгийг Монгол улсын албаны хүмүүс эш татан хэлж байсан юм. Тус экспо нь дөрвөн үндсэн хэсгээс бүрдсэн бөгөөд эдгээрээс олны анхаарлыг татсан нэг чухал арга хэмжээ нь Монгол, Хятад, Оросын ашигт малтмалын нөөц ашиглалтын чуулга уулзалт байсан юм. Энэ үеэр бид Монгол улсын Эрдэнэс Монгол компаны бизнес хөгжлийн асуудал эрхэлсэн дэд захирал О. Одбаяраас товч ярилцлага авсан юм. Тэрээр Монгол улс Хятад хоёрын эдийн засаг улам өргөжин хөгжихөд энэхүү экспо чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.Экспогийн үеэр БНХАУ-ын аж ахуй нэгж, хөрөнгө оруулагчид тээвэр ложистикт их анхаарал тавьж байна. Мөн Монголоос цогц бүтээгдэхүүн авах сонирхолтойгоо илэрхийлж байна. Хятадын хөрөнгө оруулагчид Монгол улсад мөнгө хийгээд мөнгө буцааж авах баталгааны талаар их асууж байна гэлээ. Тэрээр мөн энэ экспо форум цаашид байнга үргэлжилж байх ёстой. Жил тутам болж байх хэрэгтэй. Сайн найзтайгаа сардаа нэг уулз гэсэн үг байдаг. Тэгвэл бид хоёр хөрштэйгээ байнга уулзаж, хүндрэл бэрхшээлээ ярьж байх ёстой. Санал бодолоо солилцож байх хэрэгтэй юм. Хэдийгээр энэ экспо шууд үр дүн өгөхгүй ч ач холбогдол нь маш өндөр юм гэлээ.

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
CCTV.com
860010-1116160100