CCTV.com Монгол > Мэдээ > Дэлхий дахинд

АНУ-ын Сангийн яам БНАСАУ-д шинэ хориг тавихаа зарлав

09-27-2017 11:32

 Синьхуа агентлагийн мэдээ:  26-нд АНУ-ын Сангийн яам, БНАСАУ-ын үй олноор хөнөөх зэвсгийг хөгжүүлэхэд  “оролцож, дэмжсэн” БНАСАУ-ын 8 банк, 26 иргэнд хориг тавихаа зарлажээ. 


АНУ-ын Сангийн яам мөн өдөр  мэдэгдэл нийтэлж, хориг тавьж буй хувь хүмүүс бол БНАСАУ-ын банкны гадаад дахь  хэрэг эрхлэх газрын төлөөлөгч юм. Хориг тавих арга хэмжээний дагуу, хориг  тавьсан хувь хүний Америкийн хилд буй бүх эд хөрөнгийг царцаах болно  гэжээ.

АНУ-ын Сангийн яамны сайд Стевен  Тенер Мучин мэдэгдэлдээ: Америкийн тал энэ арга хэмжээгээр дамжуулж, Солонгосын  хойгийг цөмийн зэвсэггүй болгохыг ахиулахыг хүсэж байна  гэжээ.

                                                                                    Сайн-Өлзий

 

Гаргагч:С.Бүрэнбаяр | Эх сурвалж:
mongol.cri.cn
Шинэ мэдээ

Хамтрагч байгууллага

Бусад хэлээр

860010-1116160100